fitness
  • 570 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-26

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Бигүүлзаяа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхээр шийдвэрлэсэн “найман ишигний” гэх олон тооны мал бүлэглэн хулгайлсан хэргийн талаар товч мэдээлэл өгье.

Хэнтий аймгийн Прокурорын газраас 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Г, Т нарыг Эрүүгийн хуулийн зүйл ангиудад заасны дагуу мал хулгайлах, Т-гийн ээж болох Д-г мөн хуулийн тусгай ангийн зүйл заалт дахь мөнгө угаах гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Тус шүүхээс 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулсан.

Эрүүгийн хуульд бүлэглэн мал хулгайлсан 2 жилээс 8 жилийн хугацаанд зөвхөн хорин ял шийтгэнэ гэж заасан. Үүний дагуу шүүхээр шийдвэрлэсэн. Олон нийтийн сүлжээгээр яриад байгаа шиг хорихоос өөр ял сонгох санкц энэ хуульд байхгүй юм.

Найман ишиг биш олон тооны мал хулгайлсан нь шүүхээр тогтоогдсон. Т-гийн ээж болох Д-г анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэвч тус хэрэгт Прокуророос эсэргүүцэл бичсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгчид мөн гомдол гаргасан.

Энэ гомдлыг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хуралдааныг 2023 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагт хийхээр товлосон. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах учир хэвлэл мэдээллийнхэн хуралдааны явцыг дамжуулах боломжтой гэлээ.

Бусад мэдээ

Нутгийн баруун хэсгээр цас орж, шуурна

Нутгийн баруун хэсгээр цас орж, шуурна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 13-14-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж бай

Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих ажил эхлэхээр боллоо

Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих ажил эхлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал үр дүндтэй болж өндөрлөв. Айчлалын үеэр хэрэгжүүлэхээр болсон чухал ажлуудаас “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барихаар болсон нь анхаарал татаж байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.