Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т, сумын төвөөс баруун хойд 28 км-т/ энэ сарын 25-ны өдрийн 19:00 цагийн үед аадар бороо орсон.
Үүний улмаас тус сумын харьяат малчин Д-ийн хоёр гэр нурж, 150 ишиг, 50 ямаа хорогджээ.