fitness
  • 421 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-27

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт орууллаа.

2023 оны долдугаар сарын 26-ны оройн 22:00 цагаас 2023 оны долдугаар сарын 28-ны өглөөний 06:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөөний авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Замын хөгжлийн газраас төлөвлөсөн.

Иймд дээр заасан хугацаанд тус авто замаар зорчдог Нийтийн Тээврийн автобусны 15 чиглэлд өөрчлөлт орж зохицуулалтаар үйлчилгээгээ үргэлжлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал тухайн чиглэлүүд нь Нарны гүүр болон Олимпын гүүрээр зорчих юм. 

Нарны гүүр:

  • Ч:58 3,4-р хороолол – ТЭЦ-3
  • Ч:69Б Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг

Олимпийн гүүрээр

  • Ч:7 Нисэх – МУБИС - Ард кино театр
  • Ч:18 3,4-р хороолол – 6-р бичил хороолол - Ард кино театр –
  • ТЭЦ 3 /баруун тойрог/
  • Ч:18Б 3,4р хороолол-6-р бичил хороолол-ТЭЦ3-Цэгэг төв зүүн тойрог
  • Ч:34 Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3
  • Ч:50 Улаанхуаран - ТЭЦ-3
  • Ч:52 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан
  • Ч:53 Яармаг – МУБИС
  • Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж
  • Ч:61 Офицеруудын ордон - МУБИС - 120 мянгат - Алтай хотхон - ТЭЦ-3
  • Ч:66 Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол
  • Ч:72 Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллеж
  • Ч:73 Зунжин худалдааны төв - ТЭЦ 4
  • Ш:Ү6 МУБИС - Архивын ерөнхий газар

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

 

Эх сурвалж: Нийтийн Тээврийн Газар

Бусад мэдээ

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй нааж байна

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй нааж байна

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй нааж байна."Автотээврийн

СЭЛЭНГЭ: “5С БУЮУ АЖЛЫН БАЙРНЫ ЭМХ ЦЭГЦ” СУРГАЛТАД СУВИЛАГЧ НАРЫГ ХАМРУУЛЖ БАЙНА

СЭЛЭНГЭ: “5С БУЮУ АЖЛЫН БАЙРНЫ ЭМХ ЦЭГЦ” СУРГАЛТАД СУВИЛАГЧ НАРЫГ ХАМРУУЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу "Эрүүл мэндийн салбарын ажлын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.