fitness
  • 341 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-27

Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо Залуучуудын гудамжинд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх гэж байна.

Тодруулбал Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл буюу Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг маргааш буюу 2023 оны долоодугаар сарын 28-ны 23:00 цагаас 30-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ. Мөн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.

Бусад мэдээ

Багш бэлтгэх чиглэлээр Кембрижийн их сургуультай хамтарна

Багш бэлтгэх чиглэлээр Кембрижийн их сургуультай хамтарна

2023 онд батлагдсан боловсролын багц хуулийн хүрээнд 6 үндсэн шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тэр дунд

Нас барсан иргэнийг 1072 хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасвал хууль зөрчсөн болно

Нас барсан иргэнийг 1072 хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасвал хууль зөрчсөн болно

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2024.01.15) хуралдаан гишүүдийн 55 хувийн и

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.