Аяллаар явж байсан 30 настай, эрэгтэй Чулуутын хавцлаас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар Улаанбаатар-Архангай чиглэлд аялж явсан 30 настай, эрэгтэй Чулуутын хавцлаас хөл алдан унаж, сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид өчигдөр 23:05 цагт хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн багийнхан өнөөдөр 06:24 цагт уг хавцлаас цогцсыг олж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Иймд аялал зугаалгаар явж байгаа иргэд аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй явахыг зөвлөж байна.