2023 оны наймдугаар сарын 1-15-ны хооронд дулааны төв шугамд засвар хийх гэж байгааг "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.
Засварын үеэр 155 хос метр шугам, таслах хаалт солих, дулааны шугамын худгийн хавтан таг, дам нурууг сэргээх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
14 хоног үргэлжлэх засварын ажлын үеэр дараах байршлуудад халуун ус хязгаарлах юм байна.
Наймдугаар сарын 1-нээс дулааны шугамын засвар хийх байршлуудыг ЭНД дарж газрын зургаас харах боломжтой.