fitness
  • 363 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-28

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид энэ сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн голомтод анхны өндрөөс аврах ажиллагааг зохион байгуулж, иргэний амь насыг авран хамгаалсан юм.Тус анхны нислэгт оролцсон БНФУ-ын Хэли-Юнион компанийн болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад талархал илэрхийлж, "Батламж” гардуулан өглөө.

зураг
 

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 73 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, иргэдийн амь насыг авран хамгаалах тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэн, 107 иргэнийг /том хүн-72, хүүхэд-35/ эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Бусад мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур 2500 төгрөгийн үнэтэй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур 2500 төгрөгийн үнэтэй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд худалдаа үйлчилгээний цэгүүд олноор ажиллаж байгаагийн зэр

Сүрьеэтэй өвчтөний 45 гаруй хувь нь ажилгүй болжээ

Сүрьеэтэй өвчтөний 45 гаруй хувь нь ажилгүй болжээ

Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаанд хийгддэгийн улмаас сүрьеэтэй өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдах,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.