fitness
  • 489 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-28

Үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-оос аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарт үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох албан бичгийг хүргүүлсэн байгаа. Тодруулбал Засгийн газраас баталсан үнэлгээний журмын дагуу хохирлын үнэлгээг хийгээд УОК-т танилцуулах үүргийг өгсөн.Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргах ажил тухайн засаг захиргааны нэгжид үргэлжилж байна.Эхний ээлжид стратегийн ач холбогдолтой зам дагуу нурсан гүүрнүүдийг сэргээн засварлах хөрөнгийг шийдвэрлэсэн.

Үерийн улмаас иргэд, ААН-д учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа УОК Засгийн газарт танилцуулаад ямар байдлаар хохирлыг барагдуулах талаар нарийвчилсан мэдээлэл гарна.

ААН, байгууллага бүрийн хохирлыг Засгийн газар, УОК-ын түвшинд төсвийн мөнгөөр барагдуулах нь хүндрэлтэй. Цаашид иргэд, ААН гамшгийн эрсдэлийн даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай.

Цаг уурын байгууллагын мэдээлэлд дурдсанаар сүүлд 86мм аадар бороо орсон нь гамшигт нөхцөл байдал үүссэн. Зөвхөн аадар бороо гэлтгүй өвөл цас зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед иргэд, ААН-үүд өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж даатгалд хамрагдах шаардлага гарч байна" гэв.

Бусад мэдээ

Цахим орчин, радио, телевизээр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа явуулах журмыг баталжээ

Цахим орчин, радио, телевизээр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа явуулах журмыг баталжээ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 23 дахь хуралдаан өнөөдөр (2024.09.09) болж дараах

Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөрийн сургалт боллоо

Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөрийн сургалт боллоо

ХасБанкнаас хэрэгжүүлж буй “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ст

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.