fitness
  • 498 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлохоор төлөвлөж байна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулна.

Эх сурвалж: ГХЯ

Бусад мэдээ

Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амь насыг аврав

Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амь насыг аврав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.30-10.06/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюу

Дорнодын Хорийн толгой гэх газар машинаас бууж орхигдсон иргэнийг эрэн хайж байна

Дорнодын Хорийн толгой гэх газар машинаас бууж орхигдсон иргэнийг эрэн хайж байна

Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 15-нд Дорнод аймаг, Хорийн толгой гэдэг газар зорчигч бие засах

Ариунзул С.
Ариунзул С.