“Сарлагийн баяр” бэсрэг наадам Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт 14 дэх жилдээ зохион байгуулагдлаа.
Тус наадам нь монгол сарлагийн онцлог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг танилцуулах зорилготой аж.
Үндэсний хэв маяг бүхий өвөрмөц арга хэмжээнүүдийг гадаадын 200 гаруй жуулчин хүрэлцэн ирж сонирхсон гэдгийг Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.