fitness
  • 356 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-01
Үүрэг нуурын бохирдлын хэмжээг тогтоож, судална

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Үүрэг нуурын эргийн менежменттэй танилцжээ.

Увс аймгийн Сагил суманд байрлах Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шувуут уул, Түргэний уулсын хооронд хотгорт тогтсон, гадагш урсгалгүй нуур бөгөөд Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт ордог.

Энэхүү нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй жуулчны 2 бааз, 4 гэр баазаас гадна, дотоодын жуулчдад үйлчилж байна.

Үүрэг нуурыг жилд 3000 орчим жуулчин зорьж ирдэг ба нуурын бохирдол бага хог хаягдалгүй байв. Гэсэн хэдий ч Үүрэг нуурын  ус, хөрснөөс дээж авч бохирдлын хэмжээг мэргэжлийн түвшинд тогтоох, ууршилтын хэмжээг судлах үүргийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн БОАЖГ, Увс нуур-Тэс голын сав газрын захиргаанд өгөв.

Эх сурвалж: БОАЖЯ


Бусад мэдээ

Х.Нямбаатарт түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгчээ

Х.Нямбаатарт түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгчээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Ж.Хунан: Төрийн албан хаагчид ядуурлын нөхцөлд байна

Ж.Хунан: Төрийн албан хаагчид ядуурлын нөхцөлд байна

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.