fitness
  • 539 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-10-31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ай Си Ти групп” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Иргэд эрүүл мэнд, боловсрол үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж, төлбөр тооцооны цахим үйлчилгээ, үндэсний хэмжээний дата төв, клауд системд тулгуурлан Үндэсний орон зайн мэдээллийн болон монгол хэл хөрвүүлгийн систем зэргийг хэрэглээнд нэвтрүүлснийг Ерөнхийлөгч сайшаав. 

Мөн технологийн дэвшлийг ашиглан монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгаа тус хамт олныг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

53 аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн “Ай Си Ти групп” ХК эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн салбарт 380 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд шууд болон шууд бусаар харилцагч, хэрэглэгчийн тоо нь давхардсан байдлаар 2.8 саяд хүрээд байна.

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Лхамсүрэн, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд мэдээллийн технологийн дэвшил, шийдлийг нэвтрүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. 

“Фибо Клауд” ХХК Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох “Транстелеком” ХК-тай 1.5 сая ам. долларын гэрээ хийсэн байна.

Энэ нь  Монголын технологийн компани Төв Азид цахим бүтээгдэхүүнээ нийлүүлэх анхны гэрээ гэдгийг “Фибо Глобал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар энэ үеэр танилцуулав. 

Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж ажилласнаар 2027 онд цахим үндэстэн болох бүрэн боломжтой гэж үздэгээ “Ай Си Ти групп” ХК-ийн төлөөлөл илэрхийлэв.

Тус компанийн өнгөрсөн 10 жилд бүтээсэн системүүдийг эрүүл мэндийн салбарын 85, боловсролын салбарын 20, банкнаас бусад санхүүгийн салбарын 50 хувийн эцсийн хэрэглэгч, харилцагч хэрэглэдэг. 

2021 оноос хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт зориулсан технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна. 

Бусад мэдээ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Ардын д

Өсвөр наснынхны хэрэгжүүлж буй байгаль орчин ба нийгмийн 4 төсөл

Өсвөр наснынхны хэрэгжүүлж буй байгаль орчин ба нийгмийн 4 төсөл

Бидний эргэн тойрон асуудлаар дүүрэн. Гагцхүү түүнийг олж харж шийдэх нь зөвхөн шийдвэр гаргагчдын,

Ариунзул С.
Ариунзул С.