Үерийн дараах авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам хоолойд хуримтлагдсан лаг, хагшаасыг үе шаттайгаар цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, наймдугаар сарын 2-ны байдлаар
- Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо Дарь-Эхийн авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ
- Баянгол дүүргийн 17, 18 дугаар хороо Дамдинбазарын гудамж
- Баянгол 8 дугаар хороо Жамсранжавын гудамж
- Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо Вокзалын тойрог,
- Нарны замын сувгийн гаргалгаа хэсэг
- Жасрайн гудамж
- “Өргөө 1” кино театрын урд талын замын хөндлөн шүүр
- Баянгол дүүргийн 10, 13, 22 дугаар хороо Энхболдын зам, Энхбаярын замын борооны ус зайлуулах шугамд давтанцэвэрлэгээ хийж гүйцэтгэсэн.
Нийт 60 тонн лагийг төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлээд байна.
ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ