fitness
  • 609 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-02

Найман ишигний" гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. 

Даргалагч шүүгч хэлэхдээ "Давж заалдах шатны шүүх зөвлөлдөөд анхан шатны шүүхийн зургаадугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын анхан шатны шүүхэд буцааж байна.

Хэргийг анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж байна.

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч нар шүүх, хуулийн байгууллага дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг хүлээдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-ын 1.3 дахь хэсэгт зааснаар буюу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь сум дундын шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болголоо" гэв

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол У

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сар хүртэл хугацаанд халтиргаа гулгаанаас үүдэлтэй 4,945 хүн яаралтай тусламж авчээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сар хүртэл хугацаанд халтиргаа гулгаанаас үүдэлтэй 4,945 хүн яаралтай тусламж авчээ

2024 оны нэгдүгээр сарын 5-наас 7-ны хооронд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Гэмтэл, Согог Судлалын

Ариунзул С.
Ариунзул С.