fitness
  • 495 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-03

Орхон аймаг, Эрдэнэт хотын дулааны төв шугамын нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор 700-ын диаметртэй шугамаар өргөтгөж байгаа ажээ.

Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцаас хотын төв хүртэлх 3,5 километрийн урттай ил төв шугамын өргөтгөлийн ажил өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж буй уг ажил энэ намар бүрэн дуусна.  Ингэснээр шинээр баригдаж байгаа орон сууц, барилга обьектуудын дулаан хангамж сайжрах, хотыг найдвартай дулаанаар хангах боломж бүрджээ.

Энэхүү дулааны төв шугамын өргөтгөлийн ажил нь ШУТИС-ийн багш нар Эрдэнэт хотын дулаан, цэвэр усны шугамын гидравлик тооцоололд хийсэн судалгааны дүгнэлтийг үндэслэн хийгдэж байгаа ажээ.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ: “Хотын өргөжин тэлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газар доорх “хот”-ынхоо нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, цаашид хотоо хэрхэн өргөжин тэлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа”  гэдгийг онцолж байв.

Бусад мэдээ

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Е

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чи

Ариунзул С.
Ариунзул С.