fitness
  • 457 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
 
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа талууд онцлов.

Бусад мэдээ

"ЖДҮХС-ийн нийт зээлдэгч"-ийн 85 хувь нь зээлээ бүрэн төлж барагдуулжээ

"ЖДҮХС-ийн нийт зээлдэгч"-ийн 85 хувь нь зээлээ бүрэн төлж барагдуулжээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009 – 2023 он хүртэлх хугаца

Манай улсад визгүй зорчдог улсын тоог 34-өөр нэмж, 61 боллоо

Манай улсад визгүй зорчдог улсын тоог 34-өөр нэмж, 61 боллоо

Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан га

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.