fitness
  • 554 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-30

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтсийн охин Женифэр Гэйтс өөртэйгээ ижил сонирхолтой Египетийн тамирчин Найел Нассартай сүй тавьснаа сошиал хуудсаараа зарлажээ.

Нассар нь олимпийн морин спортын тамирчин бөгөөд Египет улсын өмнөөс 2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд оролцох эрх аваад байгаа юм.

Женифэр Гэйтс нь мөн морин спортоор хичээллэдэг ажээ. Хосууд адилхан Стэнфордын их сургуульд суралцаж төгссөн юм байна.

 

Өнгөрсөн онд Гэйтсийн охин хэвлэлд ярихдаа “Морь бол бидний амьдралын нэг хэсэг. Бид энэ спортод хайртай. Тэр мэргэжлийн тамирчин бол би сонирхогч. Хосууд нэг ижил зүйлд хайртай, дуртай байна гэдэг гайхалтай” гэж ярьж байжээ.

Нассар өнгөрсөн оны аравдугаар сард болсон тэмцээнээс Египет улсад олимпийн эрх авсан юм. Сүүлийн 60 жилийн турш Египет улс энэ төрлөөр олимпийн эрх авч чадаагүй байжээ.

Тэрээр мөн сошиал хуудсандаа Женифэртэй авхуулсан зургаа нийтлээд “Тэр надад зөвшөөрлөө. Би өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай, жаргалтай хүн мэтээр төсөөлж байна” гэж бичсэн байна.

Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигддэг Билл Гэйтс хоёр охин, нэг хүүтэй. 23 настай Женифэр нь түүний ууган хүүхэд юм.

 

Эх сурвалж: CNN

Бусад мэдээ

МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад ороход бэлэн боллоо

МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад ороход бэлэн боллоо

Оюутны дотуур байр, үйлчилгээний төвийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд сурах, амь

Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт марк гарлаа

Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт марк гарлаа

Тус маркийн нээлт “Чингис хаан”-ы музейд өнөөдөр болов.

Hunnu Admin
Hunnu Admin