fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-04

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр болж байна. 

Тус хурлаар энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байгаа юм. Энэ жил газар зохион байгуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 180 арга хэмжээг төлөвлөжээ. Тодруулбал


  • Төрийн болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 34 байршлын 75.22 га,
  • Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх хэсэгт 68 байршлын 162.06 га,
  • Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох чиглэлээр 78 байршлын 2.54 га,
  • Нөхөн олговор олгож, газар чөлөөлөх чиглэлээр 12 байршлын 257.27 га газар тусгагджээ. 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төслүүдийг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршлуудыг төлөвлөгөөнд нэмж тусгах зайлшгүй шаардлага үүссэн талаар НИТХ-ын төлөөлөгчид ярив.

Түүнчлэн тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд: 

  • Багахангай дүүргийн 2-р хорооны хуучин барилгыг дүүргийн эрүүл мэндийн төв ашиглаж байгаатай холбогдуулан ашиглалт, хамгаалалтыг хариуцуулахаар балансаас баланст шилжүүлэх,
  • Багануур дүүргийн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Гүн галуутай цогцолбор сургуулийн эзэмшил хашаанд байрлах Цагдаагийн авто гражийн барилга нь Боловсролын тухай хуулийн 44.2.5 “Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламж эдэлбэр газрыг зохион байгуулалтын дагуу ашиглах” заалтыг зөрчсөн тул шилжүүлэх,
  • Зоригч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй DAEWOO BUS-106 маркийн 22 тээврийн хэрэгслийг Зэвсэгт хүчний жанжин штаб (10ш), Цагдаагийн ерөнхий газар (10ш), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт (2ш) шилжүүлэх,
  • Нийслэлийн Төр захиргааны авто баазаас Хил хамгаалах ерөнхий газарт Тоёото лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлжээ.

Бусад мэдээ

ОБЕГ: Малын тэжээлийг 50% хөнгөлөлттэй олгож, зудын үед “Ландкруйзер-78” автомашин нийлүүлнэ

ОБЕГ: Малын тэжээлийг 50% хөнгөлөлттэй олгож, зудын үед “Ландкруйзер-78” автомашин нийлүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажл

"GRAND FINAL" БУЮУ "FALCONS FIGHTING SERIES" ХОЛИМОГ ТУЛААНЫ ШОУ БОЛНО

"GRAND FINAL" БУЮУ "FALCONS FIGHTING SERIES" ХОЛИМОГ ТУЛААНЫ ШОУ БОЛНО

Монголын мэргэжлийн тамирчдын холбооноос "Grand final" буюу "Falcons Fighting Series" реалити шоу ту

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.