fitness
  • 529 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-07

Сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна.

Мэдээллийн мөрөөр тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй болно. Хууль, журам зөрчиж элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан, суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцно.2022 оны зургаадугаар сараас хойш нийт 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1,293 хөтөлбөр хүчингүй болгож сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон.

Энэ оны есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж буй. Есдүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар хоёр жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.

 

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэлнэ

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэлнэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилга

Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт олгоно

Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт олгоно

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг олгох хуваарь гарчээ.Ахмад настн

Ариунзул С.
Ариунзул С.