fitness
  • 406 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-08

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Монгол Улсад тулгамдаж буй нийгмийн асуудлуудын шийдлийг олох хамтын ажиллагааг дэмжих зорилготой шинэ хөтөлбөрийн нээлтийг 2023 оны 8-р сарын 17ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөр нь тал бүрийн оролцогчдын санаачилга, мэдлэг, туршлага, технологи, хөрөнгө, нөөц бололцоог нэгтгэн инновац болон хамтын бүтээлээр дамжуулан нийгмийн асуудлыг шийдэх гарцыг эрж хайн улмаар хэрэгжүүлэх юм явдал юм. ЖАЙКА-н зүгээс тус хөтөлбөрийг харахдаа:

“MICS-хөтөлбөрийн гол зорилго нь Монгол улсын төрийн болон төрийн бус байгууллага, түүнчлэн хувийн хэвшил зэрэг өргөн хүрээний оролцогч талуудыг хамруулсан хөтөлбөрөөр Монгол улсын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг харуулах явдал юм.
Оролцогчид Mics хөтөлбөрөөр дамжуулан хамтарч ажилласнаар инновацлаг шийдлүүдийг хэрэгжүүлэх, ашиглах, хамтран ажиллах замуудыг хэлэлцэж, хэрэгжүүлнэ гэж харж байна.”

Уг хөтөлбөрт Монгол ба Япон талын хувийн хэвшил (стартап болон бусад бүх хэлбэрийн), судалгаа, шинжилгээний байгууллага, Их дээд сургууль болон бусад боловсролын байгууллага (Коосэн гэх мэт), төрийн ба орон нутгийн, түүнчлэн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, хувь хүн хэн бүхэн оролцох боломжтойгоороо онцлог бөгөөд энэ сарын 10-ийг дуустал бүртгэх аж.

Хөтөлбөрт хамрагдах нийт багуудаас оновчтой шийдлээрээ шалгарсан 10 хамтарсан багт 2024 оны 2 сар хүртэл зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх бөгөөд шилдэг 2 хамтарсан багт тус бүр 50 сая төгрөг (2 сая иен) хүртэлх санхүүжилтийг хэрэгжүүлэлтийн зардал болгон олгох юм. "2023 оны 8 сарын 17-ны өдөр “Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх Нээлттэй инновац ба хамтын бүтээл - Монгол 2023 (MICS)" санаачилга дор зохион байгуулагдах энэхүү хөтөлбөрийн нээлтийн үеэр түрүүлсэн багуудыг зарлана” хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Монгол Улсад тулгарч буй нийгмийн асуудлыг шийдэх гарцыг хамтын оролцоотойгоор эрэлхийлж хэрэгжүүлэх энэхүү тэмцээний хамтран зохион байгуулагчаар Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Кайт Монгол ХХК, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг ажиллаж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхамд нийгмийн оролцогч талууд хамтран оролцсоноор илүү том алхам хийж болохыг харуулахыг зорьж буй ажээ.


Бусад мэдээ

Соёлын сайд Чехийн үндэсний музейн захирлыг хүлээн авч уулзлаа

Соёлын сайд Чехийн үндэсний музейн захирлыг хүлээн авч уулзлаа

Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Лукаш Яничек, тус улсын

Авилгын гэмт хэрэг үйлдэгчийн хөрөнгийг хурааж, нэмэгт ял өгөх тогтоолын төсөл боловсруулна

Авилгын гэмт хэрэг үйлдэгчийн хөрөнгийг хурааж, нэмэгт ял өгөх тогтоолын төсөл боловсруулна

Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын то

Ариунзул С.
Ариунзул С.