Баянзүрх дүүргийн зургаадугаар хороон, Натурын зам дагуу байрлах 22-р байранд гурван удаа буун дуу гарсан хэрэг болсон билээ. Тодруулбал, тус хэрэг нь энэ сарын 7-8-нд шилжих шөнө болсон юм.
Хэргийн талаар дэлгэрүүлэхэд, энэ сарын 7-ны өдрийн 21.00 цагийн орчимд "Цахим тоглоомын газар хүн хутгалууллаа" гэх дуудлага мэдээллийг ЦЕГ бүртгэжээ. Дуудлагын дагуу цагдаагийн газраас хэргийг шалгахад 33 настай иргэн У-гийн биед 39 настай иргэн Б нэг удаа хутгалж, хэргийн газраас зугатсан нөхцөл байдалтай байжээ.
Энэ талаар ЦЕГ-аас "Шуурхай ажилласны үр дүнд 39 настай иргэн Б-г саатуулсан бөгөөд энэ үеэр биедээ хутга авч явсан бөгөөд өөрийн болон бусдын бие махбодод аюултай нөхцөл байдал учирсан тул албаны тусгай хэрэгсэл хэрэглэсэн тохиолдол гарсан" хэмээн мэдээлэв.
Нийслэлийн Цагдаагийн Дэд Бөгөөд Нийтийн Хэв Журмыг Сахиулах Газрын Дарга, Хурандаа Б.Оюутболд "Иргэн Б Хоёр Гартаа Хутга Барьсан Бөгөөд Гарандаа Наан, Скочидсон Байдалтай Байсан. Алба Хаагч Хуулийн Дагуу Шаардлага Тавьж, Хутгаа Хаяхыг Зөвлөсөн Хэдий Ч Үл Биелүүлсэн Тул Шуурхай Бүрэлдэхүүн Хүч Нэмж, Очсон Юм. Цагдаагийн Алба Хаагч Хуулийн Дагуу Резинэн Сумтай Буу Хэрэглэсэн. Эрүүл Мэндийн Байгууллагын Үзлэгээр Амь Насанд Аюултай Нөхцөл Байдал Үүсээгүй. Тухайн Этгээд Таван Удаа Ял Эдэлж Байсан.
Бусдын Амь Насыг Хөнөөхийг Завдсан Хэргээр Хэрэг Үүсгэн Шалгаж Байгаа. Орчиндоо Аюултай Нөхцөл Байдлыг Бий Болгосон, Үүнээс Өмнө Хүний Эрх Чөлөөнд Халдаж, Хутга Мэс Хэрэглэсэн Байсан Тул Цагдаагийн Байгууллага Албадан Саатуулсан" Хэмээлээ.
Иргэн Б гурван төрлийн хутгатай байсан бөгөөд цагдаад саатуулагдах үедээ хүүхэдтэй уулзах хүсэлтийг тавьжээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа н.Одонбаатар "Түүнийг бусдыг алахыг завдсан хэргээр шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаагаар өмнө нь Хар тамхитай тэмцэх хэлтсээс мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх гэмт хэргээр шалгаж байсан этгээд юм" гэлээ.
Хэргийг Үргэлжлүүлэн Шалгаж Байгаа Ажээ. Мөн Хохирогч У-Гийн Биеийн Байдал Хэвийн Байгаа Аж. Түүнчлэн Цагдаагийн Байгууллагаас Гурван Удаа Гал Нээсэн Талаараа "Бид Анхааруулж Нэг Удаа Хий Буудсан. Дараа Нь Хоёр Удаа Биеийнх Нь Зөөлөн Хэсэгт Тухайн Резинэн Сумаар Буудсан Юм" Гэх Тайлбарыг Өглөө.