fitness
  • 516 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-08

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгаас улбаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөөнд гэмтэл, саатал үүссэн. Улмаар түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ. Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд оруулгын утсаа шинэчлэх зөвлөмж өгсөн бөгөөд бэлдсэн даруйд сүлжээнд холбохоор шуурхай ажиллагааны бригад бэлэн байдалд ажиллаж байна. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр үерийн бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбохоор болсон. Энэ хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас шинээр суурьших өрхүүдийг цахилгаанаар хангах зорилгоор эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг эхлүүлэв.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Бусад мэдээ

Тамхины хяналтын бодлогын олон улсын туршлагаас танилцуулах уулзалт болно

Тамхины хяналтын бодлогын олон улсын туршлагаас танилцуулах уулзалт болно

Монголын сэтгүүлчдэд тамхины хяналтын бодлогын талаарх олон улсын туршлагаас танилцуулах дугуй шир

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхуулж байна

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхуулж байна

Чөлөөт - Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ? Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн улс орнууд хэрхэн, яаж, ямар ёс уламжлалаар тэмдэглэн өнгөрүүлдэг талаар баримт, мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Ариунзул С.
Ариунзул С.