Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн суудал бүхий олон улсын сургалттай Монгол тэмүүлэл сургуулийн барилгыг барьж дуусжээ.
Уг барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авсан тухай Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ.
Сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Батс-Өргөө” ХХК ажиллахаар сонгогдож, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд ажлаа эхлүүлж байв.
Монгол тэмүүлэл сургууль өмнө нь 133 дугаар сургуультай хамт нэг байранд хичээллэж байсан. Хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд төрийн өмчийн ганц сургууль байсан нь 133 бөгөөд ачаалал нь хэт ихэссэнээр хоёр сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд нэлээд маргаан үүсэж байлаа.