ХҮН намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээллээ.
ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Өмнө нь цэвэр агаар төслөөр агаарын бохирдлыг бууруулахаар 80 тэрбум төгрөг зарцуулна гэхэд маш их шүүмжлэл дагуулж байсан. Гэтэл энэ удаа түүнээс хоёр дахин их буюу 177.5 тэрбум төгрөгийг зарцуулах төсвийг баталсан байна.
Агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг нь гэр хорооллын иргэдийг ая тухтай, дулаан алдагдал багатай орон сууцаар хангах хөтөлбөр лүү чиглэх ёстой. ХҮН намын бүлгээс Иргэдийн Хуралд 177.5 тэрбум төгрөгөөр Хятадаас нүүрс авах биш гэр хорооллын хөгжил, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуул гэсэн санал оруулж байна.