Лхагва гарагт ОХУ-ын нийслэл Москва хотоос хойд зүгт 70 км зайтай оршдог үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 45 хүн шархаджээ.
Тэдгээрээс зургаа нь хүнд шархадсаныг орон нутгийн албаныхан мэдээлсэн байна.
Дэлбэрэлт Загорскийн оптикийн үйлдвэрийн салют хадгалж байсан агуулахад болсныг Москва мужийн захирагч Андрей Воробьев мэдээлжээ.
Тэрбээр эхлээд үйлдвэр агуулахаа ийм төрлийн бүтээгдэхүүн хадгалахад зориулан түрээслүүлж байсан гэж ярьсан бол сүүлд үйлдвэр өөрөө пиротехникийн үйлдвэрлэл явуулж байсан гэж тайлбарласан байна.