fitness
  • 482 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-10

рөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг даргалдаг. Энэ хүрээнд АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичигт Монгол улсын талаас Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, АНУ-ын талаас АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын дарга Катерин Видалнар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд инновац, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг, оюуны өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэсэн уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, оюуны өмчийг олон нийтэд сурталчлах, патент, барааны тэмдгийн шинжээчдийг сургах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэргээр талууд ирэх таван жилийн хугацаанд хамтран ажиллана.

Ташрамд дурдахад АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн 190 гаруй улс, орноос хамгийн том байгууллагад тооцогддог бөгөөд 13 мянга гаруй албан хаагчтай, жилийн 4 тэрбум гаруй долларын төсөвтэй бизнес эрхлэлт, инновац, бүтээлч байдлыг урамшуулах, хамгаалахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна.

Бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний баялгийн сангийн тухай" хуулийн төсөл өргөн барив

Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний баялгийн сангийн тухай" хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга

Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.