fitness
  • 543 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Манай улсын валютын нөөц 2 тэрбум 500 сая ам.доллар байсан бол одоо 2.9 тэрбум болж өссөн. Албан, болон албан бус ханш 200 төгрөгт хүрээд байсан бол энэ тоо 23 төгрөг болж буурлаа. Энэ нь эдийн засаг дахь инфляцад нөлөөлж үнийн өсөлтийг бууруулна гэж үзэж байна. Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдлээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компани 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа. Мөн, мөнгийг аваад хэрэглэчихсэн өр төлбөрийн хэмжээ тухайн компани дээр 600 сая ам.доллар байсан. Үүнээсээ 185 сая ам.долларын хэмжээний нүүрсийг ачуулж, төлбөрөө уг хэмжээгээр бууруулж чадсан. Үүнээс гадна Монголбанканд худалдсан валютынх нь хэмжээ 145 сая ам.доллар, мөн нүүрсний борлуулалтаас олсон 50 сая ам.доллар компанийнх нь дансанд байгаа. Тус компани дээр Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон нь үр дүнгээ өгч байгаа гэж үзэж байна.

Манай улсын экспортын хэмжээ өмнөх оноос 30 орчим хувиар өссөн. Булганы боомт цар тахлын улмаас хаагдсан байсан ч эргээд сэргэсэн. Манай улсын эдийн засгийн өсөлт 3.9 хувьтай байна. 2022 оны ДНБ-ний өсөлт оны төгсгөлд 4 хувьд хүрэх боломжтой гэж харж байна гэлээ.

Бусад мэдээ

Монгол Улсад бүртгэлгүй витамин, эмийг хилээр нэвтрүүлэх боломжгүй

Монгол Улсад бүртгэлгүй витамин, эмийг хилээр нэвтрүүлэх боломжгүй

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрл

Ариунзул С.
Ариунзул С.