fitness
  • 565 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн 8 багийг тодруулах сүүлийн тулааны эхний тоглолт Education City цэнгэлдэхэд Мороккогийн шигшээ баг, Дэлхийн аварга Испанийн шигшээ багтай өрсөлдөхдөө тоглолтын цагтаа буюу 120 минутад 0:0-ээр эн тэнцүү тоглож, улмаар торгуулийн цохилт /3:0/-оор хүчирхэг испанийн шигшээг ялж шөвгийн наймд шалгарлаа.


Африк тивийн ганц найдвар Мороккогийн шигшээ баг, Испанийн шигшээг гэрт хариулж, ДАШТ-ий шилдэг 8 багийн нэгээр түүхэндээ анх удаагаа шалгарч байна.


Энэ 2 баг 120 минутын турш нэгнийхээ хаалгыг гоолоор мялааж чадалгүй дуусаж, ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдвэрлэхэд Мороккогийн хаалгач Яссин Буну энэ өдрийн од болж багаа ялалтад хөтөллөө. Тэрбээр Карлос Солер, Серхио Бускетс, Пабло Сарабиан нарын торгуулийн цохилтыг хааж, мороккочуудаа баярлуулсан.



Харин Мороккогийн тоглогч Бадр Бенун торгуулийн цохилтоо алдсан ч Абделхамид Сабири, Хаким Зиеш, Ашраф Хакими нар Испанийн хаалганд гоол оруулснаар тэд нутаг буцахаар болсон юм. Тус тоглолтын шилдгээр Яссин Буну тодорсон юм.


"Ялагдашгүй Армада" хочит Испани сүүлийн 3 том тэмцээн буюу 2018 оны ДАШТ, 2021 оны ЕАШТ, 2022 оны ДАШТ-д ийнхүү торгуулийн цохилтоор ялагдаж байна.


“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн найман багийг тодруулах сүүлийн тулаан “Lusail“ цэнгэлдэхэд Португал-Швейцарийн шигшээ багуудын хооронд өрнөж 6:1-ээр Португалийн шигшээ хожиж, Швейцарийн шигшээ баг гэртээ харилаа.


Энэхүү тоглолтод 21 настай Гонсало Рамос энэ удаагийн ДАШТ-ий анхны хет-трик болж онцгой амжилтын эзэн боллоо. Тэрбээр тоглолтын 17, 51, 67 дахь минутад Швейцарийн хаалганд гоол оруулсан юм. Португалын нэг гайхалтай шийдвэр Кристиано Роналдог сэлгээний сандалд суулгаж түүний оронд Гонсало Рамос гараанд гарч ийнхүү Роналдогийн үүргийг давуулан биелүүллээ.



Түүний багийн хамтрагчдаас Пепе, Гиррейро, Леао нар гурван гоол оруулав. Харин Швейцариас Аканжи нэр төрийн ганц гоол оруулсан билээ. Тус тоглолтын шилдгээр Гонсало Рамос тодорчээ.

 

Пепе 39 насандаа гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд гоол оруулсан хамгийн ахмад 2 дахь тоглогч болов. Түүний өмнө Рожер Мила 42 насандаа гоол оруулж анхдагчаар бичигдсэн юм байна.


“Катар-2022” ДАШТ шөвгийн наймд Нидерланд – Аргентин, Хорват – Бразил, Англи – Франц, Морокко – Португалын шигшээ багууд өрсөлдөх юм. Шөвгийн наймын эхний тоглолт 12 дугаар сарын 9-ний 11.00 цагаас Хорват – Бразилын халз тулаанаар эхэлнэ. Дараагийн тулаан 12 дугаар сарын 10-ны 03.00 цагаас Нидерланд – Аргентины шигшээ багуудын хооронд өрнөх юм.

Бусад мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах

Чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгээ 3, Б.Оюун-Эрдэнэ 18-р байр эзлэв

Чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгээ 3, Б.Оюун-Эрдэнэ 18-р байр эзлэв

#Paris2024 Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан Recurve төрлийн чансаа тогтоох харваанд Дэмбэрэлийн Сэлэнгээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн