fitness
  • 534 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-10
Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.08.10/ болж таван шийдвэр гаргажээ.
Урьдчилсан хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны гаргасан гуравдагч этгээдээр хэрэгт оролцох, нэхэмжлэгчийн "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гуравдагчаар оролцуулах, "Акуа гарден” хотхонд захиалга өггсөн нэр бүхий 11 иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэх талаар "Онч шийдэл" ТББ-аас мэдээлсэн.
Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр дараах захирамжийг гаргасан байна.
1. Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2022.01.03-ны А/17 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг холбогдох мэдээлэл баримтыг тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр хойшлуулж,
2.Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс Барилга хот байгуулалтын сайдын 2023.07.24-ны “Барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх” шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авахуулах хүсэлтийг хангаж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт танилцуулсан Aqua garden хотхоны үерийн усны нөлөөлөл, авах арга хэмжээний талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,
3. Нэхэмжлэгчийн гаргасан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,
4. БОАЖЯ-ны гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,
5. Aqua garden хотхоны захиалагч нэр бүхий 11 иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Бусад мэдээ

Л.Энх-Амгалан: Дипломтой ажилгүйчүүдийг "үйлдвэрлэдэг" дээд боловсролын тогтолцоотой болсон

Л.Энх-Амгалан: Дипломтой ажилгүйчүүдийг "үйлдвэрлэдэг" дээд боловсролын тогтолцоотой болсон

Хэлэлцүүлгийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монголд дипломтой ажилгүйчүүдийг "үйлдвэрлэдэг" дээд б

Хавирга-Ар хашаат боомт нүүрсний экспортын гол гарцын нэг болж байна

Хавирга-Ар хашаат боомт нүүрсний экспортын гол гарцын нэг болж байна

Замын-Үүд-Эрээний боомт 12 дугаар сарын нэгнээс эхлэн 24 цагаар ажилланаМонголоос БНХАУ руу Дорнодын

Ариунзул С.
Ариунзул С.