Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч нар 100 дахь мэс заслаа өнгөрсөн долоо хоногт хийсэн бол 101 мэс заслаа өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр хийжээ. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд хагалгааны дараах хяналтын шат буюу эмч нарын өндөр хяналтын дор байгаа аж.
Тус эмнэлгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийнхан 2011 онд энэ мэс заслыг БНСУ-ын Самсунг эмнэлгийнхэн эмч нартай хамтран хийж нэвтрүүлсэн. Элэг шилжүүлэн суулгах эхний долоон мэс заслыг солонгос эмч нартай хамтран хийсэн бөгөөд найм дахь мэс заслаас эхлэн Ж.Чинбүрэн ахлагчтай монгол эмч нар бие даан хийж эхэлсэн байна.
Тус эмнэлгийн хяналтад байдаг элэгний хавдар болон хатууралтай өвчтөнүүд энэ мэс заслыг хийлгэдэг юм.