fitness
  • 762 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-11

Баянзүрх дүүргийн онцгой комиссоос Үерийн дараах эрсдэлт нөхцөл байдлыг арилгах чиглэлээр зохион байгуулж буй ажлынхаа явцын талаар мэдээлэл хийж байна. 

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Үерийн аюултай нөхцөл байдлыг арилгах чиглэлээр НОК, БЗД-ийн Онцгой комисс болон Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн чиглэлийн байгууллагуудын 3371 албан хаагч 491 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Лаг шавар, хагшаасыг цэвэрлэх, гэрэлтүүлэг тавих, зам чөлөөлөх зэрэг ажлыг гүйцэтгэлээ.

Үерийн дараа Монелын зам дагуу 2 метр гаруй өндөр лаг шавар, уулын хайрга дайрга бууж ирснийг 537 удаагин рейсээр 12.1 мянган тонн  лаг шавар цэвэрлэсэн. Үерийн далан суваг дээд хэсэгтээ бөглөрснөөс үер үүссэн учир үерийн далан сувгийг хүчитгэж нээх арга хэмжээ авсан.

Үер болсон бүсэд  1 сая орчим ам.метр талбайд ариутгалын таван удаа хийгээд байна, дахин ариутгана. Үерийн улмаас гудамж хорооллын зам дагуух 18 гэрэлтүүлэг эвдэрснээс 10 нь дахин ашиглах боломжгүй болсон. Замаа засаад гэрэлтүүлгийг шинэчилнэ. 

Э.БАЯРБАТ: ҮЕРТ ӨРТСӨН 360 АЙЛД ЗАЙЛШГҮЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ



Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат, Ажлын хэсгийн гурван баг болон үерт өртсөн гурван хорооны айл болгоноор орж, бодит байдалтай танилцаад дараах дүгнэлт, судалгааг гаргасан.

360 айлд зайлшгүй тусламж хэрэгтэй, үүнээс 47 айл гэр оронгүй болсон байна. Нийслэлийн онцгой комиссоос 20 айлд нь гэр олгох гэж байна.
Дүүргийн ЗДТГ-ын хандивын дансанд 28.7 сая төгрөг цугларсан байна. Үлдсэн 310 айлд иргэд, ААН-үүдээс ирсэн хүнс, хувцас, бусад барааг олгосон.

127-р сургуульд 150 түр хоноглох бэлдсэн. Энэ байраар 189 иргэн үйлчлүүлсэн. Үүнээс 109 иргэн хоногоор үйлчлүүлсэн. Иргэдийн тав тухтай байдал, хоол хүнс, хувцас гэх бүх зүйлийг хангасан гэв. 

Байшин, хашаагаа нөхөн сэргээх, хуучин байдалд нь оруулахад тодорхой хэмжээний зардал гарна. Онцгой комиссынхон үерт өртсөн айл өрхүүдээр орж, нэг бүрчлэн судалгаа хийгээд амьдрах нөхцөлөө бүрдүүлэхэд нэг өрхөд дунджаар 5 сая төгрөг шаардлагатай юм байна гэсэн дүгнэлт гарсан. Үерт 360 гаруй өрх өртсөн ба нэг өрхөд 5 сая төгрөг гэж тооцвол 1.6 тэрбум төгрөгийг энэ сарын сүүлчээр болох Баянзүрх дүүргийн ИТХ-д оруулж шийдүүлэхээр ажиллаж байна гэж мэдээлэв. 

Бусад мэдээ

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажлын явц 77 хувьтай байна

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажлын явц 77 хувьтай байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хү

Орон нутагт жимс, жимсгэнэ, төмс, мах зэрэг хүнсний чиглэлээр аж ахуй эрхлэгчдэд ₮4.7 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно

Орон нутагт жимс, жимсгэнэ, төмс, мах зэрэг хүнсний чиглэлээр аж ахуй эрхлэгчдэд ₮4.7 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас 4.7

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.