fitness
  • 443 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-11

Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жэймс Уэйт энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд хүлээлгэн өгсөн байна.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудад эрчимжүүлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх арвин нөөц, боломж байгааг дурджээ.

Аяллын компани, тур операторуудыг холбож, хамтарсан форум, арга хэмжээг зохион байгуулах, эко туризмыг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар ярилцсан байна.

Монгол Улс 1975 онд Шинэ Зеланд улстай дипломат харилцаа тогтоожээ.

 

Эх сурвалж: ГХЯ


Бусад мэдээ

Нийслэлд энэ сарын 11-нд нөөцийн мах худалдаанд гарна

Нийслэлд энэ сарын 11-нд нөөцийн мах худалдаанд гарна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдө

Үнийн өсөлтөөс шалтгаалж Шри Ланкийн иргэд хоол тэжээлийн дутагдалд оржээ

Үнийн өсөлтөөс шалтгаалж Шри Ланкийн иргэд хоол тэжээлийн дутагдалд оржээ

Шри Ланкийн эдийн засгийн хямралын гол цөм нь хоол хүнсний хангамжийн асуудал байсаар ирсэн. Иргэдий

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.