fitness
  • 553 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-14

атурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Энхтуяа нарын гурван иргэн өөрсдийн өмчлөлийн газар болох 1685 ам метр талбайд холимог ашиглалттай үйлчилгээний барилга барихаар зөвшөөрөл хүссэний дагуу барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан байдаг. Тодруулбал, тухайн газрынхаа 842 ам метр талбай буюу 50 хувьд нь барилгын ажлын зөвшөөрлийн бичиг авсан. Харин долоодугаар сард болсон үерийн үеэр тухайн байршилд барилгын суурь ухсан байдалтай байсан нь аюулгүй байдлыг хангахгүйд хүрэн, холбогдох байгууллагуудаас шаардлага хүргүүлсэн юм. Үүний дараа наймдугаар сарын 3-нд тухайн байршлын ойролцоо Дамдинсүрэнгийн гудамжинд цууралт үүсэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл ирсэн. Энэ дагуу тухайн байгууллагад шаардах хуудас өгч, барилгын ажлыг зогсоосон юм. Мөн одоогоор мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргаж буй. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газраас наймдугаар сарын 9-нд тухайн иргэдэд сонсох ажиллагааны албан бичгийг хүргүүлсэн. Хариу тайлбар авах хугацаа наймдугаар сарын 21-нд дуусна.

2022-2023 онд нийслэлийн хэмжээнд нийт 1483 иргэн, хуулийн этгээдэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Одоогоор нийт 372 байршилд 751 барилга байгууламжийн ажил өрнөж буй. Сүүлийн үед үер болсонтой холбоотойгоор барилгын ухсан нүхэнд ус нэвчин, цууралт үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа. Иймд иргэд, хуулийн этгээд барилгын ажил гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байж, стандартын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй байна гэлээ.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:

-Наймдугаар сарын 1-нээс эхлэн “Магнус сентурион констракшн” ХХК-тай холбоотой гомдол иргэдээс ирсэн. Дамдинсүрэнгийн гудамжны авто замд цууралт үүссэн тул тус компанид авто замын гагнаас, ирмэг хэлхээг сайтар хийсний дараа ажлаа үргэлжлүүлэх шаардлага хүргүүлсэн юм. Улмаар тус байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын ажлыг түр түдгэлзүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Барилгын тухай хууль, Авто замын тухай хуульд барилгын ажил гүйцэтгэж буй компани орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхээр заасан байдаг. Барилгын тухай хуулиар барилга, байгууламжийг замаас 50 метрийн зайд байх ёстой боловч тус компанийн барилга зам руу орж, нурах эрсдэл үүсгэсэн. Иймд “Магнус сентурион констракшн” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний 14:00 цагт эргийн бэхэлгээ, зам дээрх гагнаас хийсэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангасан эсэх, барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой эсэхэд хяналт, шалгалт хийнэ гэлээ.

Бусад мэдээ

Увс аймагт 3000 нээлттэй ажлын байр байна

Увс аймагт 3000 нээлттэй ажлын байр байна

“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг” хөтөлбөрийн талаар аймгийн удирдла

"Дотоодод ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлийн 50-иас дээш хувийг хангана"

"Дотоодод ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлийн 50-иас дээш хувийг хангана"

Гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордогБНЭУ-д “INDIA STEEL – 2023” олон улсын экспо, бага

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.