fitness
  • 500 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны арваннэгдүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 34 удаагийн хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан 6 улсын 15 гадаадын иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчил гаргасан иргэдийн дийлэнх хувь нь нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн гурван улсын 13 иргэнийг албадан гаргажээ.

Тодруулбал, Йордан, Саудын Араб, БНХАУ зэрэг гурван улсын 13 иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан байна.

2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.7 дахин, зөрчил гаргасан уригч иргэн 2 дахин, албадан гаргасан гадаадын иргэн 96.8 хувиар тус тус өсөж, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 25.0 хувиар буурчээ.

 

Эх сурвалж: ГИХГ

Бусад мэдээ

Хуурамч диплом ашиглан төрд ажилласан иргэд хохирлыг нөхөн төлнө

Хуурамч диплом ашиглан төрд ажилласан иргэд хохирлыг нөхөн төлнө

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажилласан найм

ҮЙЛ ЯВДАЛ: НӨАТ-ын сугалааны тохирол зохион байгуулагдана

ҮЙЛ ЯВДАЛ: НӨАТ-ын сугалааны тохирол зохион байгуулагдана

Төрийн ордонд08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.08:30-17:30 цагт "Хүний эрх, женд

Ариунзул С.
Ариунзул С.