Булган аймгийн Хутаг-Өндөр суманд "Айраг фестиваль-2023" наадам 14 дэх удаагаа наймдугаар сарын 11-13-нд зохион байгуулагджээ. Гурван өдөр үргэлжилсэн наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, хамгийн сайхан айраг шалгаруулах тэмцээн болсон байна.
"Айраг фестиваль-2023" наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөх хүч үзсэнээс Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумъяабат үзүүрлэжээ.