fitness
  • 410 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-15

Дараах орон нутгийн хатуу хучилттай замыг засварлаж, арчлалтын ажил хийж байна. 

  • Улаанбаатар- Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэлийг халуун асфальт бетоноор засварлах ажлыг “Саруул харгуй” ХХК
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээр үүссэн жижиг нүхэн эвдрэлийг зам засварын бис машинаар засварлах ажлыг “Харгуй” ТӨХК
  • Дархан-Эрдэнэт чиглэлийн замын 160-171км хооронд үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг засварлах ажлыг “Орхон АЗЗА” ТӨХК
  • Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 61-130км-т нүхэн эвдрэл засварлах ажлыг “Төв АЗЗА” ТӨХК
  • Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 47-48км хооронд нүхэн эвдрэл нөхөх ажлыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
  • Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 11-13км-т тэмдэг суулгах, Арвайхээр доторх үерийн улмаас үүссэн нүхэн эвдрэлийг нөхөх ажлыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
  • Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 21-22км-ийн нүхэн эвдрэл нөхөх, 46-47км-т нүхэн эвдрэл ухах ажлуудыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
  • Элсэн тасархай-Хархорин чиглэлийн замд нүхэн эвдрэлийг ухах, ачих, авто грэйдерээр хөвөө шуудуу сэргээх, хучилтын эвдрэлийг засварлах, ус зайлуулах шуудуу сэргээх ажлуудыг “Хархорин АЗЗА” ТӨХК
  • Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 55-60 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл хөрөөдөх, эвдэрсэн хучлага хуулах ажлуудыг “Завхан АЗЗА” ТӨХК
  • Цэцэрлэг - Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 53-65 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл засварлах ажлыг “Архангай АЗЗА” ТӨХК
  • Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын 50-70км /Хануйн/ хучилтын эвдрэл засварлах ажлыг “Архангай АЗЗА” ТӨХК
  • Алтай-Улиастай чиглэлд сайжруулсан шороон замд далангийн материал нэмж засварлах, тэмдэг суулгах, хусалт хийх ажлуудыг “Говь-Алтай АЗЗА” ТӨХК тус тус гүйцэтгэж байгааг Зам Тээврийн Хөгжлийн Төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв

Бусад мэдээ

“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Төмөрчиний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын

МОНГОЛД АНХ УДАА “ЛАБОРАТОРИЙН МЭРЭГЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

МОНГОЛД АНХ УДАА “ЛАБОРАТОРИЙН МЭРЭГЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн санаачилгаар Монгол Улс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.