fitness
  • 335 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-15

Малчид, иргэд, аялагчидын анхааралд:

Өнөөдөр, өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 08-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.  Монгол-Алтайн уулархаг нутгаар +14...+19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +25...+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +23...+25 градус дулаан байна.

 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Бусад мэдээ

Францад уран нийлүүлснээр нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэнэ

Францад уран нийлүүлснээр нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэнэ

Энэ сарын 12-нд буюу өчигдөр Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн

Шахмал түлшийг шалгаж байна

Шахмал түлшийг шалгаж байна

БОАЖЯ-ны дэргэд Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналт ирсэн тул БОАЖ-ын сайдын 2023 оны А/

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.