fitness
  • 435 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-15

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 (22.2%) тэрбум америк доллароор, экспорт 2.2 (34.5%) тэрбум америк доллароор, импорт 261.1 (5.5%) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны 7 дугаар сард экспорт өмнөх сараас 128.4 (10.1%) сая америк доллароор, импорт 60.7 (7.5%) сая америк доллароор тус тус буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний 7 сард 3.7 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 2.0 (2.2 дахин) тэрбум америк доллароор өсжээ. Харин 2023 оны 7 дугаар сард 394.3 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 67.8 (14.7%) сая америк доллароор буурсан байна.

БНХАУ-тай 2023 оны эхний 7 сард 10.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.3 хувийг чулуун нүүрс, 19.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.6 хувийг алт эзэлж байна.

2023 оны эхний 7 сард экспорт өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум америк доллароор өсөхөд нүүрс 1.9 тэрбум америк доллароор, газрын тос 153.8 сая америк доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 84.7 сая америк доллароор, жоншны хүдэр ба баяжмал 76.6 сая америк доллароор, адууны мах 54.1 сая америк доллароор, төмрийн хүдэр, баяжмал 32.8 сая америк доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Бусад мэдээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮2.4 их наядаар буюу 38% өссөн байна

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮2.4 их наядаар буюу 38% өссөн байна

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлэ

Чингүнжавын гудамжны авто замыг засжээ

Чингүнжавын гудамжны авто замыг засжээ

Долоо хоногийн өмнө орсон их хэмжээний аадар борооны улмаас Баянгол дүүргийн зарим хэсэгт үерийн улм

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.