fitness
  • 438 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-17

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад багтах 651 төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр авах юм.Мөн “Новартис" хөтөлбөрт багтах 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМД-ын сангийн 100 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад шинээр орсон 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгдэх бөгөөд иргэд, даатгуулагч нь чанартай эмийг санхүүгийн ямарваа нэг эрсдэлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй худалдан авах нөхцөл, бололцоо бүрдэх юм. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн үнийн хөнгөлөлттэй эмүүд нь Европын холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгддэг тул баталгаатай, чанартай эм гэж үздэг байна.

Нийт хөнгөлөлттэй эмийг жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Пол

Х.Нямбаатар: “Хишиг арвин индустрал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын тус компанийн гурван хүнийг баривчилж, оффист нь нэгжлэг хийгдэж байгаа

Х.Нямбаатар: “Хишиг арвин индустрал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын тус компанийн гурван хүнийг баривчилж, оффист нь нэгжлэг хийгдэж байгаа

Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.