fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-17

Бүртгэл өнөөдрөөс эхэлж буй бөгөөд энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм.

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Төрийн албан хаагчийн анкет шивсэн байх;
  3. Сэтгэл судлалаар төгссөн бакалавр болон түүнээс дээших зэргийн дипломын хуулбар;
  4. Эсээ /сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшиж ерөнхий боловсролын сургуульд яагаад ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 2-оос илүүгүй, аrial 11 фондоор А4 хуудсанд багтаан бичих/
  5. Мэргэжил дээшлүүлэх сэтгэл зүйн сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн хуулбар
  6. Өргөдөл-
  7. (“Боловсролын ерөнхий газар”-т .................. Ажиллаж байгаа бол хаана ажилладаг тухай, Ажилд орох хүсэлтэй бол доорх сургуулиудаас сонгож /аймаг, нийслэл, сум, дүүрэг/-т хүсэлтэй байгаагаа тодорхой бичих)

Анхаарах зүйл:

  • "Сэтгэл судлал"-ын бакалаврын зэрэгтэй байх.
  • Бүрдүүлэх материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
  • Бүрдүүлсэн материалаа нэг PDF файл болгоод \ Jargaltuya@agency.edu.mn \ цахим хаягаар дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
I шатны шалгаруулалт: Сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцана.

II шатны шалгаруулалт: Баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг хоёр дахь шатны ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгоно.

Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэнэ. Иймд цахим хаяг болон холбогдох утасны дугаараа үнэн зөв тодорхой бичнэ үү.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа / 94005969 / утсаар холбогдох юм.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Бусад мэдээ

Хараагүйчүүдийн байрны гадна талбайг тохижуулна

Хараагүйчүүдийн байрны гадна талбайг тохижуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

240 гаруй тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн цахимжуулах үүрэг өгчээ

240 гаруй тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн цахимжуулах үүрэг өгчээ

Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын тусгай дугаарт энэ төрлий

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.