fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-17

Тухайлбал, хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас хол хөдөө орон нутагт өвөө эмээ, хамаатан садан, ах дүүгийндээ очих, зуслан явах, найз нөхдөөрөө гол ус, ой мод руу зугаалах нь зуны улиралд эрс нэмэгддэг. Улмаар гол,  усанд живэх,  өндрөөс болон морь унах үедээ унаж бэртэх, орчиндоо аюул учруулж болзошгүй ан, амьтны нөлөөнөөс амь нас эрүүл мэндээр хохирох, мотоцикл, мопед, унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт тавцан  зэргээр замын хөдөлгөөнд оролцох, зорчих хэсэг дээр тоглох зэргээс шалтгаалан осолд өртөж байна.

Мөн эцэг эх нь ажилдаа явсан хойгуур цахим сүлжээг хяналтгүй, удаан хугацаагаар ашигласнаас дэлгэцийн донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирдог.

Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Анура “Улсын хэмжээнд 2023 оны эхний 8 сарын байдлаар 69 иргэн амиа алдсанаас 25 нь бага насны хүүхэд гэсэн харамсалтай тоон мэдээ байна.

Хүүхдүүд ахуйн осол гэмтэлд, тухайлбал халуун шингэн, халаах хэрэгсэл, гал түймэр, хийн төлөвийн бодис буюу халуун уур, хийд түлэгдэх, нүхэн жорлон, худаг, шуудуунд унах, барилга байгууламж зэрэг өндрөөс унах, гол, мөрөн, нуур, тогтоол усанд живэх гэх мэт золгүй байдлаар амь нас, эрүүл мэндээр хохирох, бэртэж гэмтэх байдал ихээр бүртгэгдсэн.

Ахуйн осол гэмтэлд долоо хүртэлх насны хүүхдүүд маш ихээр өртөж байна. Тэр дундаа гол мөрний усанд живэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газар, эмнэлэг, цагдаагийн байгууллагад ирсээр байгаа. Урин дулааны улиралтай холбоотой гол, усны дуудлага нэмэгдэх болсон. Тиймээс гэр бүлээрээ гол устай газар очсон тохиолдолд хүүхдээсээ хараа хяналт салгахгүй байх шаардлагатай.

Мөн бага насны хүүхдээ харах хүнгүй гэх шалтгаанаар ганц, хоёрхон насны зөрүүтэй адилхан хүүхдэд даатгаж үлдээдэг, улмаар хүүхдийн анхаарал сарнисан хоромхон хугацаанд дүү нь бэртэж, гэмтэж насан туршдаа эрүүл мэндээрээ хохирох тохиолдол бүртгэгддэг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг хүүхдээр харуулахаас зайлсхийж, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхад онцгойлон анхаарах шаардлагатай байна” гэлээ.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн:

  • Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцаарыг нь үлдээхгүй байх
  • Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах
  • Орноос унахаас сэргийлж хүүхдэд зориулалтын ор хэрэглэх, хүүхдийг орны булан, захад унтуулахгүй байх, хаалт хийх
  • Бага насны хүүхэд үлгэрийн баатар дуурайн өндрөөс үсрэх харайх эрсдэл байдаг тул бодит биш гэдгийг хүүхдэд хэлж, ойлгуулах
  • Нүхэн жорлонд бага насны хүүхэд унахаас сэргийлж түгжээ хийх, хаалгыг хааж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Бусад мэдээ

80 тэнэмэл иргэнийг "Шижир" амралтын газар хоёр сар байлгана

80 тэнэмэл иргэнийг "Шижир" амралтын газар хоёр сар байлгана

Баянзүрх дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай иргэдийг нийгэмшү

Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликэйшн ашиглан шилжүүлэх боломжтой

Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликэйшн ашиглан шилжүүлэх боломжтой

Авто Тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амараас авт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.