Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг энэ жил анх удаа үе шаттайгаар зохион байгуулж буй юм.
Тус чуулга уулзалтын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна.
Тэдэнд тулгамдсан асуудлыг илрүүлэх, албандаа итгэх итгэл үнэмшил, манлайллын асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга замыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тулгуурлан тодорхойлох зорилготой ажээ. Ингэснээр нэгдмэл оролцоотой болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт Онцгой байдлын байгууллагын шилдэг 50 гаруй залуу офицер оролцжээ.