fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-22

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 21 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шатанд 1.9 сая ам метр талбайн 777 тонн шарилж, луулийг, хоёрдугаар шатанд 1.8 сая ам метр талбайн 887 тонн хөл газрын ургамлыг цэвэрлэжээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ долоо хоногийн хугацаанд 144 км замын цэвэрлэгээ, үйлчилгээнд зам талбайн 200 үйлчлэгч 20 орчим машинтай ажиллаж, 173 тонн хог хаягдал, шороог ачиж тээвэрлэсэн байна. Түүнчлэн 3000 метр урт хайс, хашлага, мөн нүхэн гарцыг угааж, 51 мянган ам метр талбайн хөл газрын ургамлыг устгаж цэвэрлэжээ.     


Бусад мэдээ

Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай боллоо

Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай боллоо

Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүл

Ч.Номин: 2022 онд давхардсан тоогоор 6.2 сая иргэн соёлын үйлчилгээнд хамрагдсан

Ч.Номин: 2022 онд давхардсан тоогоор 6.2 сая иргэн соёлын үйлчилгээнд хамрагдсан

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн (2023.01.11) хурал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.