fitness
  • 505 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж байна.

Улсын ерөнхий прокурорын газраас 2011-2022 он хүртэлх хугацаанд шалгасан нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг хянаж, зарим хэргийг сэргээн, түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт болон хяналт тавьж байгаа прокуроруудад өглөө.

Дээрх хугацаанд нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэр, төлбөртэй холбоотой гэмт хэргийн талаарх 21 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 14, мөрдөн байцаалтын 6 хэрэг шалгагдсанаас 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 6, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ.

Прокурорын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын эрх бүхий байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2 улсын хил, гаалийн байгууллагуудаас нүүрс тээвэрлэлттэй холбоотой баримт мэдээллүүдийг гаргуулан авахад дэмжлэг үзүүлэх талаар хандсан байна.

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавт

Ариунзул С.
Ариунзул С.