fitness
  • 436 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-22

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням:

-Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн. Иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр  аравдугаар сарын 1-ний дотор суурилуулна гэв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд нэмж 107 тээврийн хэрэгсэл ирсэн. Есдүгээр сарын 5-н гэхэд нэмж 100 ирнэ” гэдгийг хэлж байлаа. Мөн сургуулийн хүүхдийн автобустай холбоотой бэлтгэл ажлыг хангажээ.

Бусад мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийн сэдвээр гудамжинд жүжигчлэн тоглосон иргэнийг торгожээ

Гэр бүлийн хүчирхийллийн сэдвээр гудамжинд жүжигчлэн тоглосон иргэнийг торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн газарт танхайрч, бусдын

Олимпын хөлбөмбөг, рагбийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Олимпын хөлбөмбөг, рагбийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр олимпын хөлбөмбөг, рагбийн хэсгийн эхний тоглолт болно. Тодруулбал хөлбөмбөгт Аргентин Марок

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.