Ес хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Гэвч ашиглалтад ороогүй, засвар нь бүрэн дуусаагүй сургуулиуд нийслэлд байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн. бага сургуулийн барилгыг 2018 онд барьж эхэлжээ.
Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн бага сургуулийн хүүхдүүд Хөдөлмөрийн дээд сургуульд хичээллэсэн байна. Энэ сургуулийн байр бага ангийн хүүхдүүд хичээллэхэд тохиромжгүй, ангиуд нь харанхуй, хүйтэн. Гэвч энэ хичээлийн жилд хүүхдүүд дахин энд хичээллэнэ. Иймд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг өчигдөр тус сургууль дээр ажиллажээ.