Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2011-2013 онд дунджаар жилийн 14 хувь болж, нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаар бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, түүхий эдийн экспорт өсөж байлаа. Энэхүү өсөлт 2013 оноос эхлэн саармагжиж, 2014-2016 онд гадаадын хөрөнгө оруулалтууд удааширч, нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг зэс болон нүүрсний түүхий эдийн үнэ огцом буурч нийт экспортын хэмжээ буурав. Шат шатандаа эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдал үүсэж, 2016 оны сүүл гэхэд ажилгүйдэл нэмэгдэн өрхийн орлого буурч байлаа.
Энэхүү эдийн засгийн хямралыг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхэд чиглэсэн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг Улсын Их Хурал баталснаар өнөөдрийн гол сэдвийн эхлэл тавигдсан билээ.
Европын холбооны санхүүжилттэй, Дэлхийн банкны хэрэгжүүлж буй Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх уг төсөл нь Монгол Улсын төсвийн нөөцийн удирдлагыг бэхжүүлэхийн тулд төсвийн сахилга бат, төрийн санхүүгийн удирдлага, ил тод ба хариуцлагатай байдлыг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлж, дэмжих зорилгоор 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийг тус бүрдээ бие даасан зорилт бүхий дараах үндсэн 3 бүрэлдэхүүнд хувааж, хэрэгжүүлсэн. Үүнд:
Энэхүү бүрэлдэхүүн хэсэг нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн институцийн чадавхыг бэхжүүлэх мөн улсын макро эдийн засаг, төсвийн төсөөлөл, төсвийн төлөвлөлт, орлогын таамаглал, өрийн удирдлагыг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.
1. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Сангийн яам “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлыг 2021 оны долоодугаар сараас эхлүүлж, УИХ-д өргөн барьж, улмаар баталсан.
2. Төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг шинэчлэн баталж, энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
3. Монгол Улс татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод гарын үсэг зурсан.
4. Төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, Засгийн газрын макро эдийн засгийн болон төсвийн бодлогыг ил тод, оновчтой боловсруулахад чиглэсэн төсвийн хараат бус тайлангуудыг боловсруулдаг болсон. Үүнд:
Төсвийн сахилга батыг бий болгох, төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар зарлагын удирдлагыг сайжруулах, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх зорилготой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Голлох үх дүнгүүдээс дурдвал:
1. Төсвийн ил тод байдлыг сайжруулах зорилтын хүрээнд “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг тав дахь жилдээ боловсруулан, энгийн ойлгомжтой хэлбэрээр иргэдийн гарт хүргэдэг болов. Үүгээр дамжуулан иргэд төлсөн татвар, шимтгэл нь юунд, хэрхэн зарцуулагдаж буй тухай мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн төсвийн талаарх мэдээллийг тогтмол нийтлэх зорилгоор Иргэдийн төсөв цахим хуудсыг нэвтрүүлсэн.
2. Шилэн дансны нэгдсэн цахим хуудас шинэчлэгдэв. Ингэснээр:
1. Иргэдэд зориулсан төсвийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны BOOST санаачилгад нэгдэн 2010-2021 оны төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг Дэлхийн банкны BOOST мэдээллийн сангийн загвар файлын дагуу боловсруулсан. Боловсруулсан түүхэн мэдээллийг Иргэдийн төсвийн цахим хуудасны Төсвийн мэдээллийн сан цэсэд байршуулж, олон нийт ашиглах, судалгаа шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн.
Энэ бүхний үр дүнд:
Эх сурвалж: unread.today