fitness
  • 858 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-25

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн долоодугаар сарын 28-ны 8-р тогтоолоор 2023 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ тогтоолоор наймдугаар сарын 1-нээс эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт шаардах болсон нь өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлжээ.

Мөн 13А маягт авч, хоёр гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд, дахин өөр эмчид үзүүлэх шаардлага гарвал 13А маягтыг дахин бичүүлэхийг шаардаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж, эмч нарт бухимдлаа гаргах болсон байна. Энэ талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн тайлбар өгсөн юм.

Тэрбээр, ЭМДҮЗ-ийн 8-р тогтоол нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, эмнэлгүүдийн ачааллыг зохицуулах зорилготой. Тогтоолд тусгаснаар 0-18 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэнтэй холбоотой бүх үзлэг, хяналтад орох бол 13А маягт шаардахгүй.

13А бол эмч үзээд эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт, дүгнэлт өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай бол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг рүү өвчтөн илгээх хуудас юм. Анхан болон дунд шатны эмнэлгээс тусламж авах боломжтой иргэд шууд гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж ачааллыг нэмэгдүүлдэг.

Гуравдугаар шатлалын эмнэлгүүд анхан шат болон хоёрдугаар шатлалаас тусламж үйлчилгээ авч болох хүмүүст үйлчилж цаг алдсанаас хүнд оноштой өвчтөнийг авч чадахгүй, чирэгдэл үүсдэг байдлыг дээрх тогтоолоор зохицуулалтыг хийсэн байна.

Бусад мэдээ

Гаалийн Ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуультай 05 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа

Гаалийн Ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуультай 05 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа

Гаалийн Ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуультай 05 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах “Са

Байгаль орчноо хамгаалахад тайгын малчин эмэгтэйчүүд хамтран ажиллана

Байгаль орчноо хамгаалахад тайгын малчин эмэгтэйчүүд хамтран ажиллана

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо

Ариунзул С.
Ариунзул С.