fitness
  • 626 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-28

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн хооронд орлогод нийцсэн "Солонго-1 орон сууцны хороолол" барих төслийн гэрээг байгууллаа. Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зурлаа.

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1,2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар Нийслэлийн ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хороолол барих төсөл гараанаас гарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барьж байгуулах юм.


Бусад мэдээ

80 тэнэмэл иргэнийг "Шижир" амралтын газар хоёр сар байлгана

80 тэнэмэл иргэнийг "Шижир" амралтын газар хоёр сар байлгана

Баянзүрх дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай иргэдийг нийгэмшү

Бичлэгт дурдагдсан 6-8 насны хүүхдүүдийг олж, хамгааллын арга хэмжээг зохион байгуулж байна

Бичлэгт дурдагдсан 6-8 насны хүүхдүүдийг олж, хамгааллын арга хэмжээг зохион байгуулж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий цахим хаягаас нийтлэгдсэн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.