fitness
  • 560 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-30

2020 оны эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

 “2020 онд бид анхаарал хандуулах ёстой зүйл нь экспортын хэмжээ, ялангуяа нүүрсний экспортод сайн анхаарах ёстой. Мөн импортын төлөв байдлыг харвал тогтворжсон жил болж эхэлж байна. 2020 оны батлагдсан төсвийн хэмжээ эдийн засагт нэлээд дэмжлэг үзүүлэх жил байхаар харагдаж байгаа. Мөн дотоод эдийн засаг дээр инфляцын төлөв байдлыг анхаарах хэрэгтэй гэдгийг хэлье. 

Коронавирус гарахаас өмнөх дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад худалдаа, аж үйлдвэрийн индекс дээр эерэг өөрчлөлт гарч, дэлхийн эдийн засгийн уналт ажиглагдахгүй нь хэмээн яригдаж байсан юм. Гэхдээ бүрэн сэргэх хугацаа хараахан болоогүй байна. Гэхдээ эдийн засгийн өндөр өсөлт нь цаашид инерцээрээ тодорохой түвшинд хадгалагдана.

ОУВС-гийн хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусна. Гадаад талаас хэлэхдээ сонгууль зургаан сард болох учраас шинэ засгийн газартай хөтөлбөрийг сунгах эсэх асуудлыг ярьсан нь илүү найдвартай болов уу гэж байгаагаа илэрхийлсэн.

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд үр дүн гарсан уу гэж их асуудаг. тус хөтөлбөр үр дүнтэй байсан. Тухайлбал,

  • Гадаад, дотоод хүндрэлтэй нөхцөл байдал сайжирсан
  • Төсвийн өрийг бууруулж чадсан
  • Эдийн засгийн өсөлт сэргэсэн нөхцөл байдалтай байна” гэв.
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаарх хууль батлахдаа Монголбанкны оролцоог тодорхой тусгасан. Нөгөө талаар Монголбанк дотоодын зах зээлээс үнэт металь худалдан авдаг. Тэгэхээр Эрдэнэс Монгол компанийн Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгийг Монголбанк худалдаж авна. Энэ худалдсан эх үүсвэрээсээ Эрдэнэс Монгол гаргасан бондын эргэн төлөлтөө хийнэ гэсэн төсөөлөлтэй байгаа.

Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан хуулийн дагуу НДЕГ-аас тоо мэдээллээ Эрдэнэс Монгол компанид өгч, тус компани Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана. Уг бондыг банкуудад шилжүүлж өгөх замаар иргэдийн тэтгэврийг төлөх ажил хийгдэж байна. Тэгэхээр Монголбанкнаас шууд мөнгөжүүлээд явна гэсэн зүйл байхгүй.

Бусад мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС болон ЖАЙКА-ийн хамтарсан хуралд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС болон ЖАЙКА-ийн хамтарсан хуралд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Токио хотноо

ОУВС-гийн дэд тэргүүн Монголд улс төр, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдсэнийг сайшаалаа

ОУВС-гийн дэд тэргүүн Монголд улс төр, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдсэнийг сайшаалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт /2024.10.04/ Олон улсын валютын санги

Hunnu Admin
Hunnu Admin